CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Адуун соёлын олон улсын үзэсгэлэн ӨМӨЗО-нд болно

11-02-2018 17:59

 Адуун соёлын олон улсын анхдугаар үзэсгэлэнг ирэх жил Өвөр Монголд зохион байгнуулах болсон талаар ӨМӨЗО-ны Засгийн ордны хэвлэл мэдээллийн албаны дарга Бай Юу Ган өнөөдөр Бээжин хотноо мээдлэл хийлээ.
  ӨМӨЗО-нд эдүгээ 42 үндэстэн амьдарч байгаагийн олонх нь монголчууд бөгөөд тус орны төв Хөххот нь түүх соёлын болон нүүдэлчдийн уламжлалт аж ахуйн төв гэдгээрээ ихээхэн алдартай. Сүүлийн үед монголчуудын адуун соёлыг дэлхийд сурталчлах, түүгээр дамжуулан уламжлалт аж ахуйг шинэ цагт сэргээн хөгжүүлэх ажил эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд удаа дараагийн форум, үзэсгэлэн, наадмуудыг зохион байгуулж байгаа билээ. Ирэх жил болох Адуун соёлын олон улсын үзэсгэлэн нь эдгээр ажлын тайлан үр дүнг нийтэд таниулах, соёл, эрдэм шинжилгээ, бизнес, эдийн засгийн нэгдсэн томоохон үйл ажиллагаа болох юм байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100