CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад, Америкийн кино наадам эхэллээ

11-01-2018 19:24

 Хятад, Америкийн кино наадам өнгөрсөн аравдугаар сарын 30-нд Лос-Анжелес хотноо нээлтээ хийлээ. Тус үйл ажиллагаанд хоёр улсын кино телевизийн салбарын мэргэжилтнүүд оролцсон байна. Нээлтийн үеэр оны шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр, оны шилдэг амжилт зэрэг 20 шагналд шилдгүүдийг тодруулж, шагналыг нь гардуулсан аж. Ийн шилдэг киногоор “Red sea action” буюу “Улаан тэнгисийн хөдөлгөөн”, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүрийн жүжигчнээр Жоу Руньфа, Ли Бинбин нар шалгарчээ.
 Хятад, Америкийн кино наадмыг 2005 оноос санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд жил бүрийн аравдугаар сарын сүүлээс арваннэгдүгээр сарын хооронд зохион байгуулдаг. Энэ наадам нь Хятад, Америкийн киноны найруулагчдын харилцаа холбоог сайжруулах, хоёр орны ард түмний ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэгддэг байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100