CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Долоон жил оёсон 21 метр урт хатгамал

11-01-2018 20:28

 Саяхан Хятадын Хүнань мужийн Хэнян хотод 21 метр урт, 0.55 метр өргөн хэрээсэн хатгамал бүхий “Чин Мингийн голын зураг” бүтээлийг олон нийтэд танилцуулжээ. Хөл хөгжөөнтэй хотын гудамж, өнгө бүрийн хувцастай хүмүүс даавуун дээр амилж, үзэгчид түүнийг хараад тэсэлгүй шагшин магтана. Тус бүтээлийг тэдний хөрш, хэзээний танил 58 настай, гэрийн эзэгтэй Жон Мэйю урласан гэхээр маш олон хүн итгэж чадахгүй байгаа гэнэ. Тэрбээр эл бүтээлээ оёхдоо долоон жил зарцуулжээ. “Дарханы ур ухаан” давуун дээр үе уламжилсан энэ зургийг урлахад илэрсэн хэмээн үзэж байгаа аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100