CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад дэлхийд анх удаа импортын сэдэвтэй үзэсгэлэн зохион байгуулна

10-31-2018 12:04

Хятад Олон улсын импортын үзэсгэлэн яармаг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар тус улсын Худалдааны яам дотоод, гадаадын хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийж, дэлхийд анх удаа импортын сэдэвтэй томоохон хэмжээний олон улсын зэрэглэлийн үзэсгэлэн хийх гэж байгаагаа мэдэгдлээ. Уг үзэсгэлэн яармаг ирэх арваннэгдүгээр сарын 5-10-ны хооронд Шанхай хотноо зохион байгуулагдах аж. Мөн тус үзэсгэлэн яармагийн нээлтийн өмнөх өдөр нь 124 дэх удаагийн Гуанжоу үзэсгэлэнгийн хаалттай давхцаж буй гэнэ.
 Гуанжоу болон дээрх импортын үзэсгэлэн яармагаар Хятад экспортыг өргөжүүлэхэд анхаарахаас гадна импортыг нэмэгдүүлэхэд ач холбогдол өгөх юм байна. Түүнчлэн энэхүү олон улсын хоёр үзэсгэлэн нь Хятадын гадаад худалдааны хөгжлийн түүхэн өөрчлөлтийг гэрчлэхээс гадна Хятадын өөрчлөлт, нээлтийг илтгэх аж.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100