CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

ӨМӨЗО-ны Сагсан бөмбөгийн холбоог Баатар тэргүүлнэ

10-30-2018 16:10

Энэ сарын 28-нд Хөххотноо  болсон ӨМӨЗО-ы Сагсан бөмбөгийн холбооны анхдугаар хурлаар Баатарыг тус холбооны даргаар, Хуан Читаог дэд даргаар сонгожээ.
Мөн үеэр Өвөрмонголын Сагсан бөмбөгийн холбооны дүрмийг баталсан байна. ӨМӨЗО-ны нэрт тамирчин Баатар нь 1975 оны 11 дүгээр сард ӨМӨЗО-д төрсөн. 1986 оноос эхлэн сагсан бөмбөгөөр хичээллэж, 1991 онд Бээжингийн сагсан бөмбөгийн эрэгтэй багт, 1993 онд Хятадын үндэсний шигшээ багт элсжээ. 1996 онд Атлантын олимпод түүний тоглосон Хятадын үндэсний шигшээ баг наймдугаар байранд орж байсан юм. 2001 онд Баатар NBA-гийн Денвер Наггетс багт тоглон, 2003 онд тэрээр Спэрс багийн хамт NBA-гийн аварга болж, NBA-гийн аваргын бөгжийг зүүсэн Азийн анхны сагсчин болсон. 2005 онд Баатар CBA буюу Хятадын үндэсний шигшээ багт буцан ирсэн бөгөөд тэрээр өмнө нь Бээжингийн Шөүган баг болон Шиньжяны Гуанхүй багт тоглосон амжилттай. 2015 оны 8 дугаар сард тэрээр албан ёсоор “зодог тайлсан” юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.news.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100