CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үйлдвэрчний эвлэл бол төрийн ажлын чухал хэсэг гэв

10-30-2018 13:24

 Энэ сарын 29-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын үйлдвэрчний эвлэлийн холбооны шинэ удирдлагыг сонгох хуралд хэлсэн үгэндээ, “Үйлдвэрчний эвлэл ХКН-ын ажил төрлийн чухал нэг хэсэг, төрөө засах улсаа удирдахад үндсэн суурь нь та нарын чармайлт билээ” хэмээн онцолжээ . Энэхүү дурдлага нь хөдөлмөрчдийн талархлыг ихээхэн хүлээлээ.
Удирдагч Ши Жиньпин Хятадын үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооны XVII их хурал амжилтай болж буйд баяр хүргээд өнөөгийн болон ирээдүйн бодлого чиглэлийг нь сайшаан, шинэ удирдлагуудад нь ажлын амжилт хүсэв. Эх орны их бүтээн байгуулалтад гар сэтгэлээ дэлгэн  оролцож байгаа ажилчин түмэн, хөдөлмөрийн баатар, үйлдвэрчний эвлэлийн лидерүүдэд тэрбээр мөн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Үйлдварчин ахан дүүс өөрсийн зүтгэлээр эх орныхоо мөрөөдлийг биелүүлэх шинэ цаг үеийн босгон дээр ирснийг онцолж ХКН-ын улс эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэх зорилттой ажил үүргээ хослуулан хөгжүүлэхийг уриалсан байна. Мөн мэргэшсэн ажилтны эгнээг зузаатгаж, мэдлэг, ур чадвар, шинийг бүтээх үйлдвэрлэлийн салбарт хичээнгүйлэн суралцахын чухлыг тэмдэглэв.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100