CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Шинзо Абэгийн Хятад дахь айлчлал

10-29-2018 11:38

 Энэ сарын 25-27-нд Японы  ерөнхий сайд Шинзо Абэ Хятад улсад албан ёсны айлчлал хийжээ. Японы ерөнхий сайд долоон жилийн дараа Хятад улсад хийсэн энэхүү айлчлал олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан юм. Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэчян нар тус тус хүлээн авч уулзав.
Ши Жиньпин: Ойрын хөрш Хятад Япон хоёр орны ашиг сонирхол дээд хэмжээнд харилцан уялдаж байдаг. Дэлхийн хоёр гуравдагч эдийн засгийн цогц учир чухал үр нөлөөтэй. Хятад Японы харилцаа урт хугацаанд эрүүл тогтвортой хөгжих нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд тус бүс нутаг тэрчлэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл эрмэлзэлд нийцэж байна. Энэ онд Хятад Японы хооронд энх тайван найрамдлын гэрээ байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байна. 1978 онд хоёр орны ахмад уригдагчид энх тайван найрамдлын гэрээ байгуулж, хоёр орны урт хугацаанд энх тайван найрамдалтай байх их чиглэлийг хуулийн хэлбэрээр баталгаажуулсан билээ. Хоёр тал Хятад Японы улс төрийн 4 баримт бичгээр тогтсон зарчмуудыг хичээнгүйлэн сахиж, хоёр талын харилцааг шинэ хөгжилтэй холбох ёстой.
Ли Кэчян: "Хятад Японы хамтын тунхаг"-т Японы тал дайны үүрэг хариуцлагаа гүнзгий ухамсарлах болон Нэг Хятад улс байхыг мэдрэх зэрэг чухал ойлголтыг багтаасан бөгөөд Хятад Япон хоёр орны харилцаа энх тайванч нөхөрлөлөөр цаашид уламжлан хөгжихийг бататгасан байдаг. Тус гэрээгээр Хятад Япон хооронд улс төрийн дөрвөн үндсэн баримт бичгийг үлйдсэн нь талуудын харилцааны суурь чиг хандлагыг зааж өгсөн. Хоёр орны харилцаа мөн Хятад Япон хоорондын улс төрийн дөрвөн баримт бичигт суурилан хөгжсөөр ирлээ гэжээ.
Шинзо Абэ: Япон Хятадын энх тайван нөхөрлөлийн гэрээ хоёр орны харилцааны хөгжилд чухал суурь зарчим болж, хоёр орны харилцааны хөгжлийн бодлогыг тодорхойлсон юм. Хятад улсын өөрчлөлт нээлт дэлхийн олон нийтийн анхаарлыг татсан амжилт ялалтыг бий болголоо. Япон Хятад хоёр орон Азийн төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмрээ оруулсаар ирсэн. Япон Хятадын найрамдалт хамтын ажилагааг хөгжүүлэн дэлхийн энх тайван хөгжил цэцэглэлтэд хамтаар хүчин зүтгэл гаргана гэжээ.
  Абэгийн айлчлалын анхны өдөр Хятадын халуун тогооны Hai Di Lao Hotpot сүлжээ  ресторан, Японы электрон барааны Panasonic компанитай хамтран ажиллахаар болов. Хоёр компани хамтран Бээжин хотод ухаалаг ресторан нээх болсноо мэдэгдлээ. Тус хоёр компаний хамтын  ажиллагаа Хятад, Японы харилцааны дөлийг асааж буй хэрэг гэж ажиглагчид үзэж байна.
Мөн айлчлалын үеэр буюу энэ сарын 25-нд Хятад, Японы ерөнхий сайд нар Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээний 40 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцож, үг хэлсэн юм. Энх тайван, найрамдлын гэрээ ердөө тавхан заалттай ч Япон, Хятад хоёр орны найрсаг харилцааны гараа гэдгийг бид санаж явах ёстой гэж Шинзо Абэ өмнө нь хэлж байсан бол Ли Кэчян “Тус гэрээ Хятад, Японы энх тайван харилцаа,   үеийн үед найрсаг байх нөхцөлийг бүрдүүлж Хятад, Японы нэгдсэн мэдэгдлийн бүх заалт зарчмыг баталсан. Үүнд Японы тал дайны хариуцлагаа ухамсарлах, нэг Хятадын зарчмыг баримтлах зэрэг байр суурь ч багтсан” гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100