CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Сурвалж судлалын олон улсын хурал болов

10-29-2018 13:57

Энэ сарын 27-ны өдөр БНХАУ-ын ардын их сургуульд "XII-XVIII дугаар зууны Евразийн сонгодог сурвалж судлал"-ын олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал болж өнгөрлөө.
Хуралд Монгол, Герман, Чех, Их Британи, Япон, Орос, Хятад улсын 30 гаруй эрдэмтэд оролцсон байна. Тэд бурхны шашин, Монгол Юаны үеийн түүх судлал, Монгол Түвдийн түүх соёлын харилцаа, Чин улсын түүх соёл, Цагаадайн хэлний сурвалж бичиг, Халхын ван ноёдын Орост явуулж байсан харилцааны бичиг, Цадиг түүх, перс, монгол, турк хэлний харилцаа холбоо, тод үсгийн сурвалж бичиг зэрэг өргөн хүрээнд лекц уншин үзэл бодлоо солилцов. Хурлыг БНХАУ-ын ардын их сургууль болон Герман улсын Бонны их сургуулийн Хятад судлалын тэнхим зохион байгуулжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100