CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Шинзо Абэ нар Хятад Японы энх тайваны гэрээний 40 жилийн ойн ёслолд оролцов

10-26-2018 14:17

 Энэ сарын 25-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Ардын их хурлын ордонд Хятад улсад албан ёсны айлчлал хийж буй Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй Хятад Японы энх тайваны гэрээний 40 жилийн арга хэмжээнд оролцож үг хэлжээ .
Ли Кэчян : 40 жилийн өмнө Хятад Япон хоёр орны ахмад удирдагчид тухайн нийгмийн нөхцөл байдлыг зөв тунгааж, хоёр орны харилцааны алсын харааг бодолцон Хятад Японы энх тайванч нөхөрлөлийн гэрээг үзэглэсэн. Энэ нь хоёр орны стратегийн хамтын ажиллагааг дүгнэж, эерэг хөгжил рүү чиглэх түүхэн үйл явдлын гэрч болсон юм. Тухайн гэрээ нь Хятад Японы ард түмэн энх тайвнаар хамтдаа хөгжих нөхөрлөлийн чиглэлийг баталсан юм . "Хятад Японы хамтын тунхаг"-д Японы тал дайны үүрэг хариуцлагаа гүнзгий ухамсарлах болон Нэг Хятад улс байхыг мэдрэх зэрэг чухал ойлголтыг багтаасан бөгөөд Хятад Япон хоёр орны харилцаа энх тайван нөхөрлөлөөр хөгжихийг баталсан байдаг. Гэрээнд Хятад Япон хоорондын улс төрийн дөрвөн баримт бичиг тогтсон нь талуудын харилцааны суурь чиг хандалгыг зааж өгсөн. Хоёр орны ирээдүйн харилцаа мөн Хятад Япон хоорондын улс төрийн дөрвөн баримт бичиг суурилан хөгжсөөр ирлээ гэжээ.
Шинзо Абэ : Япон Хятадын энх тайваны нөхөрлөлийн гэрээ хоёр орны харилцааны хөгжилд чухал суурь зарчим болж, хоёр орны харилцааг хөжлийн бодлогыг чиглүүлсэн юм. Хятад улсын өөчлөлт нээлт дэлхийн олон нийтийн анхаарлыг татсан амжимт ялалтыг бий болголоо. Япон Хятад хоёр орон ази төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмрээ оруулсаар ирсэн. Япон Хятадын найрамдалт хамтын ажилагааг хөгжүүлэн дэлхийн энх тайван хөгжил цэцэглэлтэд хамтаар хүчин зүтгэл гаргана гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100