Хятад улс бас нэгэн гайхамшгийг бүтээв
10-24-2018 13:33
Хятад улсын их бүтээн байгуулалтын асар том байгууламж болох Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүр өнөөдөр ашиглалтад орж албан ёсоор үйл ажилгагаа эхлүүллээ.
Өчигдөр болсон тус нээлтийн ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин биечлэн оролцсон юм. Тэрбээр энэхүү их бүтээн байгуулалтад гар бие оролцсон бүх ажилчдад халуун баяр хүргэв. Далай тэнгис дамнасан энэхүү гүүрийн урт 55 км ажээ. Гүүрийг 120 жилийн настай гэх урьдчилсан тооцоог зураг төслийн баг хийсэн байна. Энэ нь дэлхий дээрх хосгүй бүтээн байгуулалтын нэг хэмээн зүй ёсоор тооцогдож байгаа билээ. 2003 оны 8 сард БНХАУ-ын төрийн зөвлөл тус гүүр байгуулах ажлыг албан ёсоор засгийн газрын төсөвт суулгасан бөгөөд тун удалгүй 2004 оны 3 сард Хонконг-Жүхай-Макаог холбох гүүрийг барьж байгуулах ажлын хэсгийг томилжээ. 2003-2009 оны хооронд судалгааны ажил явагдаж 2009 оны 9 сард барилгын ажлыг эхлүүлэх байгуулах зөвшөөрлийг БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс олгосон юм. 2017 оны 7 сард гүүрийн гол барилга ерөнхийдөө дуусч, бусад дагалдах байгууламжуудыг энэ жил ийнхүү дуусгасан байна.