CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Уламжлалт анагаахын увдист оточ Сэцэнт

10-23-2018 11:07

 Хуучнаар Жирэм аймаг буюу одоогийн Тунляо хот дахь Өвөр монголын Үндэстэний их сургуулийн харъяат эмнэлгийн дарга, их эмч Сэцэнтийг сурагласаар очиход түүний ажлын өрөөнд өвчтөнүүд хөл гишгэх зайгүй шахам дүүрэн, тэрбээр шавь нарынхаа хамт завсар чөлөөгүй ажиллаж байлаа. Тунляо хотын өвчтнүүдээс гадна Улаанхад хотын Ар хорчин хошуунаас ирсэн өвчтнүүд олноороо байх аж. Мөн зөвхөн монголчууд биш, хятадууд ч цөөнгүй оочерложээ. Ар хорчин хошуунаас могойн юлдээ уламжлалт заслаар эмчлүүлэхээр зорьж ирсэн монгол өвчтөн болон Кайлү сянаас ирж өвдөг үе мөчний үрэвслээ эмчлүүлж байгаа хятад өвчтөнийг хэрхэн оношлон эмчилж байгаа талаар газар дээрээс нь сурвалжилсан билээ.
Монголын уламжлалт анаахын ууган доктор, ӨМҮИС-ийн профессор, аспирантын удирдагч багш, ӨМӨЗО-ы нэртэй эмч Сэцэнт гуай өнөөдөр ӨМҮИС-ийн Анагааж эрүүлжүүлэх судалгааны газрын захирал, ӨМҮИС-ийн харъяат эмнэлгийн хорооны уламжлалт анагаахын төвийн  эрхлэгч, Уламжлалт заслын эрдэм шинжилгээний удирдах ажилтан, ӨМҮИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Хятад улсын монгол эм эмнэлгийн сэтгүүлийн Найруулах зөвлөлийн гишүүн, Монгол анагаах ухааны эрдэм шинжилгээний нийгэмлэгийн гишүүн зэрэг үүрэгт ажил, албан тушаалыг хашиж байна.
Тэрбээр монгол анаах ухааны уламжлалт заслыг орчин үеийн анагаан эрүүлжүүлэх туршлагатай уялдуулан, цусны өөхлөг ихпэх өвчин, даралт ихсэх өвчин, ужиг өвдөлт, хуян шар усны архаг өвчин, удаж ужгирсан саа өвчин, хэт таргалалтын эмгэг, эрт зөнөх зэрэг өвчин эмгэгийн үндсийг шинжлэн судалж, эмчлэн анагааж олон арван хүнд буян үйлдсээр иржээ. Сэцэнт эмч бидэнд ӨМҮИС-ын харъяат эмнэлгийн Уламжлалт анагаахын төв нь Илрээгүй өвчний төв болон Эрүүлжлийн төв зэрэг гурван төвөөс бүрдэх ба эмчилгээ, сургалт болон эрдэм шинжилгээ гэх гурван үндсэн чиглэлээр ажиллаж байгаа тухайгаа танилцууллаа.
Анхны суурь нь аль эрт 1979 онд тавигдсан ӨМҮИС-ын харъяат эмнэлгийн Уламжлалт анагаахын эрдэм шинжилгээний хэсэг нь монголчууд хамгаас олон суурьшин нутаглаж байгаа хуучнаар Жирэм аймаг буюу одоогийн Түнляо хотын иргэдийн дунд өвчин эмгэгийн тандалт судалгаа хийж арвин туршлага хуримтлуулсаар иржээ. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100