CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бээжингийн монголчуудын наадам болов

10-22-2018 11:08

 Өнгөрөгч бмяба гаригт Хятадын Төвийн үндэстний их сургуульд Бээжингийн  монголчуудын 38 дахь наадам амжилттай болж өнгөрлөө. Наадмын үйл ажиллагаанд  найман муж орны монголчуудаас гадна Монгол улсын хүндтэй зочид төлөөлөгчид ирж  оролцсон юм. Энэ жил 38 дахь удаагаа болж буй Монголчуудын наадам урьдын адил хөөр хөгжөөнтэй, хөл хөлхөөнтэй болов. Энэ үеэр монголчууд үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шатар,  олс таталт, гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдөж аваргуудаа шалгаруулсан юм. Монголчуудын наадмын хамгийн их хүсэн хүлээж, хүмүүсийн нүд сэтгэлийг хужирладаг тэмцээн бол үндэсний бөхийн барилдаан бөгөөд энэ жилийн наадамд ӨМӨЗО-ны Улаанхад хотын Баарин баруун хошууны бөх Чинзориг түрүүлсэн байна. Мөн түүнчлэн vндэсний хувцас загварын шоу, уламжлалт монгол хувцас засал, хоол ундааны vзэсгэлэн яармаг, урлагийн тоглолт, авъяаслаг хүүхэд багачуудын тоглолт, Бээжингийн монгол цэцэрлэгийн үзүүлбэрүүпд гэхчилэн завсаргvй олон хөтөлбөрvvд vргэлжилж байв. Монгол соелын чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг Бээжингийн монгол хэлт байгууллагын ажилтнуудын vндэсний хувцастай парад энэхvv наадмын онцгой нэгэн чимэг болдог ажээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100