CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хөгжил дэвшил

Нисгэгчгүй онгоцны анхны туршилт амжилттай болов

10-22-2018 11:19

 Хятад улсад бүтээсэн дэлхийн хамгийн том нисгэгчгүй онгоцны анхны туршилт амжилттай болсон тухай Шанхайн мэдээллийн “Knews” цахим хуудас мэдээлжээ.

 Уг нисэх онгоц мягмар гарагт Хятадын ӨМӨЗО-ны Бугат хотын туршилтын талбайн хөөрөх-буух зурвасаас амжилттай ниссэн байна. "Фэйхун 98" хэмээх ачаа тээврийн нисэх онгоцыг Хятадын Сансрын шинжлэх ухаан, технилогийн корпорацид /”CASC”/ “Юнь 5Б” тээврийн нисэх онгоцны загвар дээр тулгуурлан бүтээжээ. Уг нисэх онгоцод “CASC”-д бүтээсэн агаарын хөлгийн автомат удирдлагын хамгийн сүүлийн үеийн системийг суурилуулсан байна. Нислэгийн аюулгүй байдлын бүх дүрэм журмыг хангасан “Фэйхун 98" онгоцны жин нь 2,5 тонн орчим бол ачаа тээшийн хэсгийн хэмжээ 15 шоо метр бөгөөд нийт 1,5 тонн ачаа тээвэрлэж болох аж. Дэлхийн хамгийн том нисгэгчгүй тээврийн нисэх онгоцыг хамгийн өндөртөө 4500 метрт цагт дээд тал нь 180 км-ын хурдтай нисэхээр зохион бүтээжээ. Түлш шатахуун цэнэглэхгүйгээр "Фэйхун 98" 1200 хүртэл км замыг туулж чадна. 150 метрийн урттай хөөрөх, буух зурвасаас хөөрч чаддаг учир хэцүү тогтоцтой газар нутагт ачаа тээвэрлэх боломжтой аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100