CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

7 км зам 68 муруйтай

10-19-2018 13:37

 Хөгжилт цэцэглэлтийн анхны гараа нь зам тээвэр, дэд бүтцийн байгуулалт гэдгийг ясандаа хүртэл мэдэрсэн хүмүүс бол Хятадын ард түмэн. Хятад улсын хот хоорондын болон орон нутгийн зам харилцаа өдрөөс өдөрт хөгжиж дэвжсээр байна. Хятад улсад байгалийн бартаа, газарзүйн содон тогтоцуудтай орчинд баригдсан сонирхолтой барилгууд олон бий. Тухайлбал, Юннань мужийн эгц уулсын оройгоор сүлжсэн нэгэн зам байдаг. Энэхүү замыг байгуулсан инженерүүд зураг төслөө хийхдээ эргэн тойрны тариан талбайг хөндөхгүй байхаар тооцсон нь 7 км хүрэхгүй энэ богинохон замд 68 муруйлт гаргаснаар урлагийн бүтээл шахуу зүйл болжээ. Мушгираа олонтой хэсэгтээ 100 метрын хооронд нэг эргэлт байдаг юм байна. Тус зам нь нутгийн иргэдэд ихээхэн ашиг орлого даруулан иржээ. Энэхүү замаа ашиглан тэд хөдөө орон нутгийн онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлж нугалаа бүхэнд нь хоол ундны газар нээжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100