CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Антон Эдуардович Вайнотой уулзлаа

10-18-2018 11:39

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин хотноо өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Антон Эвуардович Вайнотой уулзлаа.
Уулзалтын эхэнд Ши Жиньпин өөрийнх нь халуун сэтгэлийн мэндийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд уламжлахыг хүсээд, Владивостокийн форумын үеэр ярилцаж тохиролцсон зүйлсээ ажил хэрэг болгохын төлөө Хятадын талаас хүчин чармайлт гарган ажиллаж байгааг онцолжээ. Мөн тэрбээр Хятад Оросын харилцаа түүхэн цаг үед ирснийг тэмдэглэж, энэхүү харилцааг улам нягтруулан нандигнахын тулд бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулж, энергитикийн болон инновацийн салбарт эрчимтэй хамтран ажиллахын зэрэгцээ "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт, Евроазийн эдийн засгийн холбоог зузаатгахын төлөө харилцан зохицуулалт хийж байгаагаа ярилаа. 
Харин Антон Эдвуардович БНХАУ-ын даргад ОХУ-ын даргын чин сэтгэлийн халуун мэндчилгээг уламжилж Алс дорнодын форумын үеэр байгуулсан гэрээ хэлцлийг Орос улс сахин хамгаалж, биелүүлсээр байгааг хэллээ. Мөн Орос хятадын харилцаа нь дэлхий улс түмнүүдийн хувьд жишиг гэж хэлж болохуйц ойр дотно гэдгийг онцлоод уулзалт, айлчлалуудын дамтамж ойр байгаа нь үүний илрэл гэлээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар ХКН-ын төв хороо хэмээх хоёр байгууллага хамтран хоёр улсын Ерөнхийлөгч нарын ярьж тохиролцсон гэрээ хэлцлүүдийг ажил хэрэг болгохын төлөө хичээн ажиллах болно гэдгээ мөн үеэр илэрхийлжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100