CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Норвегийн вантай хэлэлцээ хийв

10-17-2018 14:22

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 16-нд Ардын их хурлын ордонд Норвегийн ван тавдугаар Харальдтай хэлэлцээ хийлээ.
Төрийн тэргүүн нар, “Энэ цаг үед Хятад-Норвегийн уламжлалт харилцааг шинэ хамтын ажиллагаагаар зузаатгаж найрамдал нөхөрлөлийн хуудсыг гэгээ гэрэлтэйгээр бичилцэх” шийдэлд хүрсэн байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Норвегийн ван тавдугаар Харальдын Хятад улсад хийж байгаа төрийн айлчлалыг талархан угтаж байгаагаа илэрхийлээд түүнийг хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэлээ. 2016 оноос хойш Хятад Норвегийн харилцаа эергээр эргэж олон амжилт дэвшил гарчээ. Хятад-Норвегийн харилцааны тогтвортой, эрүүл хөгжил нь хоёр орны ард иргэдийн ашиг сонирхол, энх тайванч замаар хамтын ялалтад хүрэх шинэ үеийн хөгжлийн зорилтод нийцэж байгаа юм. Норвеги бол БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн байр суурийг хамгаас түрүүнд хүлээн зөвшөөрсөн Европийн орны нэг бөгөөд ирэх жил Хятад Норвегийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа билээ.
Норьегийн ван тавдугаар Харальд 1985 онд эхнэртэйгээ Хятад улсад  айлчилж байснаас хойш асар их хувирал өөрчлөлт гарч, Хятад улс хөгжиж дэвшсэнийг дурдаад, цаашид хоёр улсын харилцаа шинэ тавцнд гарч, улам өргөн хэмжээнд хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100