CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тагтааны аж ахуй хөгжүүлж байна

10-16-2018 15:14

ӨМӨЗО-ны Тунляо хотын Кайлү шянгийн Май Шин балгасанд ядуурлыг бууруулах зорилгоор тагтааны аж ахуйг хөгжүүлэн иргэдэд ажлын байр, орлого бий болгож байна.
5000 ам дөрвөлжин метр талбай бүхий Май Шин Юү Фүгийн тагтаа үржүүлгийн газар нь өнгөрөгч оны есдүгээр сард анх байгуулагджээ. Өнөөдрийн байдлаар тус газарт 1,4 түмэн хос тагтааг идшинд зориулан тэжээж байгаа бөгөөд жилийн орлого нь 200 түмэн юаньд хүрчээ. Анх шяны намын хорооны заавраар Юү Фү хоршооноос балгасны 326 ядуу өрх тус бүрт 3500 юаний хөрөнгө оруулж 20 ам дөрвөлжин метр талбайд пин саравч бариулж, 10 хос тагтаа тэжээлгэн, сар хүрсэн ангаахайг нь 20 юанаар бодон худалдаж авахаар болжээ. Мөн Май Шин балгаснаас гадна Хэй Лин, Шяо Жиэ Жи зэрэг балгасны 282 ядуу өрхөд энэхүү ажлыг хариуцуулан туршсан байна. Энэ нь маш үр дүнтэй болсонд урамшсан хоршооныхон энэ оны наймдугаар сараас шувууны органик тэжээл боловсруулах газар байгуулж, энэхүү аж ахуйг нэг дор цогцоор нь хөгжүүлэх үүднээс 10 түмэн хос тагтаа тэжээх томоохон аж ахуйг байгуулахаар ажиллаж эхэлжээ. Энэ 5310.46 түмэн юаний хөрөнгөөр 56 мү талбайд хийгдэх бүтээн байгуулалт юм байна. Тэд “1+3”-ын зарчмаар ашиг тусын холбоо байгуулан ядуу өрхийг дэмжих арга зам хайн сүвэгчилж байгаа нь энэ ажээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100