CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Нидерландын вантай уулзав

10-16-2018 11:43

Нидерландын вант улсад төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян “Рояал” ордонд Нидерландын ван Виллем Александртай уулзлаа.
Энэ үеэр Ли Кэчян Нидерландын ванд БНХАУ-ын дарга Ши жиньпиний мэндчилгээг дамжуулав. Сүүлийн жилүүдэд Хятад-Нидерландын харилцаа урагшлан хөгжиж байгааг Ли Кэчян онцлоод хоёр орны төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлал энэхүү харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн дэм өгсөн гэдгийг тэмдэглэв. Талууд цаашид жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ Хятад Амрикийн хооронд үүсэн худалдааны зөрчлийн тухайд Хятадыг хамгаалсан нэгдмэл үзэл бодолтой байх тохиролцоонд хүрчээ. Энэ нь дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн төлөө юм гэдгийг Нидерландын ван мөн онцолсон байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100