CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Тунляогийн шар үхрийн мах зах зээлийг эзэлжээ

10-15-2018 19:07

Дэлхий дээрх эрдэнэшишийн гурван их алтан бүсийн нэг ӨМӨЗО-ны Тунляо хот сүүлийн жилүүдэд шар үхрийн махаараа Хятад улсын хүнсний зах зээлд өөрийн байр сууриа эзлээд байна.
  Махны чиглэлээрх семинталь үүлдрийн энэхүү үхрийн тоо толгой 327 түмд хүрч, Хонконгт амьдаар нь гаргахын зэрэгцээ, улсын дотоодын томоохон хот суурин газруудыг идэшний махаар хангах болжээ. Ингэснээр Тунляо хотын Хорчин зүүн гарын хойд хошуу их замын арилжааны томоохон төв болон нэр дуурсаж эхэллээ. Тус хошуун дахь Үхэр арилжаалах төв захын хариуцлагатан Ли Юн Жэний ярьж байгаагаар, энд малын дуудлага худалдаа болох бүрт 3000 гаруй үхэр, 100 гаруй машин тэрэг цугларан Хонконг, Макао төдийгүй бүх улсын үхрийн махны зах зээлийн төлөөлөгчид ирж худалдан авалт хийдэг ажээ. Гурван өдрийн өмнө болсон ийм төрлийн арга хэмжээн дээр малчин Буянт 10 минутын дотор хоёр үхрээ зарж чадсандаа ихээхэн сэтгэл хангалуун байв. Буянт энэ нутгийн хүн бөгөөд үхэр тэжээж худалдсан орлого нь 10 гаруй түмэн юаньд хүрчээ. Тэрээр өөрөө ашиг олоод зогсохгүй нутаг орныхоо хүмүүст ажил олгон олон өрхийг ядуурлаас гаргахад хувь нэмрээ оруулж байгаа юм. Бүртгэлээс үзвэл, Хорчин зүүн гарын хойд хошуунд шар үхрийн аж үйлсийн томоохон аж ахуй гурав, тэжээн үржүүлгийн стандарт талбай 22, их зах хоёр байгаагийн зэрэгцээ жилдээ шар үхрийн арилжаанаас 40 түмийг давуулан олдог байна. Түүнчлэн Тунляо хотын Зарууд хошуу үхэр тэжээх тусгай хоршоо байгуулан малчид тариачдыг дайчлан орлогын эх үүсвэр нээж өгч байна. Зарууд хошууны “Малчин айл” хоршооны даргын хэлснээр, тус хоршоо нь тэжээн үржүүлэх суурин газартаа стандартын шаардлага хангасан хашаа саравч барьж арга мэргэжил дэлгэрүүлэх тасаг, тариалангийн машин механкийн хөмрөг ба баримжаат хөх даршийн зоорь зэргийг бүтээн босгожээ. Тэд үхрээ тэжээн үржүүлэхийн зэрэгцээ, махыг нь янз бүрээр боловсруулан Хятадын бусад аймаг, хотууд руу нийлүүлдэг аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100