CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын төв телевизийн сэтгүүлчийн бүтээл үзэсгэлэнд

10-15-2018 11:39

 Монгол улсын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос зохион байгуулсан “Өнөөдрийн Монгол” олон улсын гэрэл зургийн үзэсгэлэнд Хятадын төв телевизийн Монгол хэлний сайтын ажилтан, сэтгүүлч Т.Төмөрголтын бүтээл тавигдлаа.
Монголын Уран зургийн тав галерейд өчигдөр нээлтээ хийсэн энэхүү үзэсгэлэнд БНХАУ-аас “Синьхуа” агентлаг болон Төв телевизийн гэрэл зургийн сурвалжлагчдын бүтээл тавигдсан байна. Олон улсын энэхүү үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс БНХАУ-ын төв телевиз, ОХУ-ын улсын “Тасс”, “Риа новости” агентлаг, Японы “Киодо цушин”, Монгол Улсын МОНЦАМЭ агентлагийн мэргэжлийн гэрэл зурагчдын содон бүтээлийг үзэгчид таашаан сонирхож байлаа. Олон улсын гэрэл зурагчид энэ сарын 8-14-ний өдрүүдэд Монгол Улсын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон аялал жуулчлалын бүс нутагт томилолтоор ажилласан бөгөөд энэ хугацаанд авсан шилдэг бүтээлүүдээр нь Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо “Өнөөдрийн Монгол” үзэсгэлэнг гаргажээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100