CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпиний номыг түгээв

10-15-2018 10:47

 ХКН-ын түүх болон ном зохиолыг судлах газраас Ши Жиньпиний бичиж хэвлүүлсэн “Хүн төрөлхтний хувь заяны хамтын цогцыг байгуулья” номыг тарааж эхэллээ.
85 хэсэг, 320 мянган үсэгтэй тус ном нь Хятад улсын хөгжлийн бодлогын хураангуй хэмээн нэрлэж болохуйц сонирхолтой бүтээл болсон юм. 2013 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр ХКН-ын 18-р их хурлын Улс төрийн товчооны гуравдугаар семнар дээр БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний уншсан лекцийн “Дотоод гадаадын нөхцөл байдлыг сайтар шинжилж, энх тайванч хөгжлийн суурь зарчмыг гуйвшгүй баримтална” хэмээх чухал үгсээр номыг эхлүүлжээ. Харин номыг Ши Жиньпин дарга Намын төв хорооны гадаад ажлын хуралд  2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр хэлсэн “Шинэ цаг эрний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг даган мөрдөж, Хятадын онцлогтой их гүрний гадаад шинэ байдлыг нээсүгэй” гэсэн үгээр төгсгөсөн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100