Орон нутгийн брэнд-Хорчин үхрийн мах
10-12-2018 14:58
ӨМӨЗО-ны Тунляо хот, Хорчин зүүнгарын хойд хошуу нь семинталь үүлдрийн үхрээрээ алдартай бөгөөд жилд 200 гаруй мянган тонн улсын дотоодын зах зээлд нийлүүлдэг байна.
Тянляо хотын Хөдөө аж ахуйн товчооны өнгөрсөн оны тоо баримтаас үзэхэд 3380 түмэн толгой үхэр байгаагийн 162 түм нь тугалах үнээ байв. Тухайн орон нутаг газарзүйн давуу талаа ашиглан махны чиглэлийн үхрийн аж ахуйг хөгжүүлж ирсэн билээ. 2017 онд Тунляо хотын малчдын нэг хүнд оногдох жилийн цэвэр орлого 12566 юаньд хүрснээс махны үүлдрийн үхэр тэжээсэн малчны ашиг 2380 юань хүрч нэмэгдсэн юм. Махны чиглэлийн семинталь үхэр нь богино хугацаанд таргалан өсөхийн зэрэгцээ мах нь зөөлөн амтлаг байдаг нь бэлчээрийн цэвэр орчинтой нь холбоотой. Тиймээс ч тухайн нутаг оронд үхрийн аж ахуй амжилттай, хурдацтай хөгжиж байна. Эдгээрээс Тунляо хотын “Өвөр Монголын хорчин үхрийн компани” хэмээх аж ахуйн нэгж нь малжих, нядлах, боловсруулах, үйлдвэрлэх, худалдаалах бүхий л үйл ажиллагааг нэг дороо төвлөрүүлсэн томоохон компани юм. Тус компаний бүтээгдэхүүн Бээжингийн олимп, Гуаньжугийн Азийн наадам зэрэг биеийн тамир спортын улсын томоохон арга хэмжээнүүдэд тамирчид, зочдын хоол хүнсний хэрэглээнд дайчлагдаж байсан нэр хүндтэй брэнд билээ. Үхрийн махаа улам амттай чанартай болгохын тулд тус компани эрдэнэшишийг баяжуулж даршлан тусгай тэжээл бэлтгэж үхрүүдээ тэжээж эхэлжээ. Өнгөрөгч онд Тунляо хотод эрдэнэшишийн таримал тэжээлийн талбай 596 түмэн мүд хүрч, шилдэг чанарын шинэ малын өвст талбай 16 түмэн мүд хүрчээ. Түүгээр ч барахгүй үхрийн махны эрүүл ахуй, чанарын хяналтын тогтолцоог бий болгосон нь томоохон ахиц дэвшил болсон юм. Тэжээх, үйлдвэрлэх, зөвөөрлөх бүхий л үйл ажиллгааг хянан тодорхойлдог энэхүү системийг бусад байгууллагууд ч хамтран нэвтрүүлж байна. Мөн орчин үетэйгээ хөл нийлүүлэх үүднээс цахим худалдааны шинэ системийг ч туршин хэрэглэж эхэлжээ.