CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нугастай гацаа улаан үхэр үржүүлж байна

10-12-2018 17:20

ӨМӨЗО-ны Тунляо хотын Хорчин зүүнгарын хойд хошууны Нугастай гацаанд махны чиглэлийн улаан үхэр үржүүлэх ажил эрчимтэй явагдаж байна.
Тус хошуу өнгөрөгч онд 800 мянган үхэртэй болсон нь хошууны иргэн тутамд хоёр үхэр оногдсон гэсэн үг юм. Нугастай гацааны Баяннуур багийн улаан үхэр өсгөн тэжээх тойрог нь 2014 онд байгуулагджээ. Тэд одоогийн байдлаар 80 мү талбайд үхрийн 18 хороо барьсан нь хэв загвар, чанарын хувьд улсын стандартыг хангасан байна. Тэд махны чиглэлийн энэхүү улаан үхрээрээ Өвөрмонголдоо алдартайн дээр мах боловсруулах, худалдаалах аж ахуйн хөгжлөөр гацаа суурингийнхаа малчдын ахуй амьдралыг дэмжихийг зорилтоо болгон ажиллаж байна. 

  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100