CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн ухаалаг бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдэв

10-12-2018 10:37

Дэлхийн ухаалаг бүтээгдэхүүний 2018 оны үзэсгэлэн энэ сарын 11-ний өдөр БНХАУ-ын Наньжин хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэн "Шинэчлэлтийг эрчимжүүлж, ухаалаг ирээдүйг бий болгох" уриан дор зохиогдож байгаа юм байна. 50000 ам дөрвөлжин тетр талбайг хамарсан энэхүү томоохон үзэсгэлэнд дотоод гадаадын 1900 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Үзэсгэлэнгийн үер ухаалаг үйлдвэрлэлийн салбар дахь хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, шинэ санаачлагуудыг дэлгэжээ. Хятад улс дотоодын ухаалаг үйлдвэрлэлийн салбарын жишиг болох аж ахуйн нэгжийн хамгийн шинэ бүтээл болон ухаалаг бүтээгдэхүүний бодит хэрэглээнд тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх төслүүдээ ч мөн үеэр хуваалцсан байна.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ