CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Батцагаан модны наадам эхлэв

10-11-2018 15:37

Өвөр Монголын цэцэгт улирлын аялал жуучлалын нэгэн онцгой арга хэмжээ болох Бат цагаан модны наадам Тунляо хотын Хорчин Зүүнгарын хойд хошууны “Уудам тал” цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 11-ний өдөр албан ёсоор эхэллээ.

Наадмын нээлтийн ёслолын үеэр уран сайхны тоглолт, үндэсний хувцас загварын шоу, монгол бүжгийн тэмцээн, бодисын бус соёлын өвийн үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ зохиогдож зочид гийчдийн нүдийг хужирлав. Хорчин зүүнгарын хойд хошууны төв Ганзага балгаснаас 55 км зайд орших  “Уудам тал” цэцэрлэг нь 10,5 мү талбайг эзэлдэг, 50-500 жилийн настай “Батцагаан” модод бүхий үзэмжит газар юм. Зарим батцагаан модны насжилтыг судалсан эрдэмтэд 500-аас дээш настай хэмээн нотолжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100