CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бүжгийн төрлөөр дэлхийн дээд амжилт тогтоов

10-10-2018 11:05

 Хятадын Шаньси мужид  нэгэн зэрэг 20 мянган хүн бүжиглэж дэлхийн дээд амжилтын эзэд болжээ.
Датун хотын төв талбайд мягмар гарагийн өглөө болсон тус арга хэмжээнд оролцсон бүжигчид 10 удаагийн бэлтгэлд хамрагдан ийн дэлхийн дээд амжилт тогтоосон байна.
20 мянга гаруй бүжигчид нь Хятадын Бээжин хот, Шаньси, Шаньдун зэрэг мужаас хүрэлцэн ирсэн бөгөөд Дэлхийн дээд амжилт бүртгэх хорооны ажилтнууд үйл ажиллагааг ажиглан 10 минут үргэлжилсэн бүжгийн дараа Дэлхийн дээд амжилтын батламжийг гардуулсан байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100