CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Анголын Ерөнхийлөгчтэй уулзав

10-10-2018 16:05

Энэ сарын 9-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин гэргий Пэн Лиюаний хамт Анголын Ерөнхийлөгч Жуан Лоренсуо болон түүний гэргийн хамт дурсгалын зураг авахуулав 

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад улсад төрийн айлчлал хийж буй Анголын Ерөнхийлөгч Лоренсуд халуун мэндчилгээ дэвшүүлэн угтан авчээ. Хятад-Африкийн хамтын ажиллагааны форум (FOCAC)-ын үеэрх 2018 оны Бээжингийн дээд хэмжээний уулзалт амжилтай болсноос хойш нэг сарын дараа дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлжээ.
Уулзазлтын эхэнпд Ши Жиньпин: Хятад-Африкийн хамтын ажиллагааны форум (FOCAC) 2018 оны Бээжингийн дээд хэмжээний уулзалт амжилттай болсон нь Хятад-Африк, Хятад-Анголын холбоог хөгжүүлэхэд шинэ боломжийг авчирлаа. Хятад-Анголын хоёр орны харилцааны ирээдүйд итгэл дүүрэн байна. Талууд улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, өндөр түвшний харилцаагаа нягтруулна. Стратегийн харилцаа холбоог бэхжүүлэн, бие биенийхээ гол чухал ашиг бүхий асуудалд харилцан туслалцаж дэмжинэ. Хятад улс Африкийн улс орнуудын сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Хятад-Африкийн хамтын ажиллагааны форум (FOCAC) 2018 оны Бээжингийн дээд хэмжээний уулзалтаар тогтсон зүйлсийг бодит ажил хэрэг болгох "Найман хөтөлбөр" -ийг хэрэгжүүлж , "Нэг зам нэг бүс" төслийг хамтаар ахиулкя. Уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжлийн шинэ хэлбэрүүдийг бодолхийлж, хоёр орны хамтын ажиллагааны шинэ ирээдүйд анхаарлаа хандуулцгаая” хэмээн ярьжээ.
Анголын ерөнхийлөгч Жуан Лоренсу Ангол улс Хятадтай байгуулсан иж бүрэн түншлэлийн харилцаагаа ихэд чухалчлан үздэг гэдгээ илэрхийлээд Анголын эдийн засаг, нийгмийн хөгжилд хоёр талын хамтын ажиллагаа эерэг үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэв.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100