CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Монгол-Мандарин хэлний хуулийн толь бичиг анх удаа хэвлэжээ

10-10-2018 10:55

Өвөр Монголын Шилийн гол аймагт монгол-мандарин хэлээр хөрвүүлсэн эрүүгийн хуулийн анхны толь бичгийг хэвлэлтээс гаргажээ.
Орчин үеийн болон эртний Хятадад хэрэглэдэг эрүүгийн хуулийн 25 мянга гаруй нэр томъёог энэхүү толь бичигт багтаасан байна. Шилийн гол аймгийн хуулийн байгууллага 2009 оноос толь бичгийн эмхэтгэлийн ажлыг эхлүүлжээ. Толь бичиг нь хоёр хэл дээр хууль зүйн үйлчилгээг үзүүлэхэд тус дөхөм үзүүлэх чухал ач холбогдолтой гэж толь бичгийн хөрвүүлэгчид үзэж байгаа юм.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100