CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Иракийн шинэ Ерөнхийлөгчид баярын цахилгаан илгээв

10-10-2018 16:19

Энэ сарын 9-ний өдөр БНХАУ-ын дарга  Ши Жиньпин Иракийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан  Бархам Самлиханд баярын цахилгаан утас илгэлээ.
 Уг цахилгаанд, “Хятад, Ираны уламжлалт найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд улс төрийн харилцан итгэлцлээр гүнзгийрч, бодит хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж, хүмүүнлэгийн салбарт үр дүнд хүрч байна. Таны мэргэн удирдлагаар Ирак дахь улс төрийн эвлэрэл, эдийн засгийн сэргээн босголтын үйл явц тогтвортой урагшилна гэдэгт гүнээ найдаж байна. Хятад, Иракийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг хүсэхийн зэрэгцээ харилцааны ирээдүйгээ өөдрөгөөр харж байна” хэмээн онцолжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100