CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын төв радио телевиз Шанхайд салбараа нээлээ

10-09-2018 10:10

Хятадын Радио телевизийн улсын хорооноос Төв телевиз, радиогийн бүс нутгийн хамгийн том салбарыг Шанхай хотноо байгууллаа.
БНХАУ-ын соёл, аялал жуулчлалын төв, дэлхийн зэрэглэл өндөр хотын жагсаалтыг тэргүүлж байгаа Шанхай хотод Хөх мөрний гурвалжин бүсийн хэвлэл мэдээллийн нэгдсэн том төвийг нээх ёслолын хөшгийг ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Шанхай хотын хорооны нарийн бичгийн дарга Ли Чянь, ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, Хятадын Төв радио телевизийн дарга Шэн Хайшюн нар нээсэн юм. Хятадын Төв радио телевизийн орлогч дарга Янь Шяомин, Шанхай хотын удирдлага Жөү Хүйлинь, Жүгэ Юйже, мөн холбогдох салбарын удирдлага, Шүйхүй дүүргийн холбогдох удирдлагууд, мөн Хятадын Төв радио телевизийн холбогдох салбар, Хөх мөрний гурвалжин хойгийн олон мужид суугаа холбогдох салбарын албаны хүмүүс, төвийн гол гол хэвлэл мэдээллийн Шанхайд суугаа төлөөлөгчид тус арга хэмжээнд оролцсон байна. Мөн өчигдөр Шанхай хотод, Төв радио телевиз, Шанхай хотын захиргаа стратегийн хамтын ажиллагааны бүдүүвч гэрээ байгуулав. Хэдэн сарын турш нааштай зөвшилцөн, нямбай бэлтгэл хангасны эцэст үзэглэсэн энэхүү чухал гэрээнд Хятадын хэвлэл мэдээллийн хамгийн том байгууллага Шанхай хотын захиргаатай хамтран улсын бүтээн байгуулалт, соёл, өөрчлөлт шинэчлэлтийг сурталчлан таниулах, соёлын олон талт үйл ажиллагаа хамтран хэрэгжүүлэх талаар тусгажээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100