CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

NBA-н тамирчин Хятадын сагсан бөмбөгийн багт нэгджээ

10-09-2018 10:17

  Америкийн сагсан бөмбөгийн үндэсний лигийн “Оклахома Сити Тандер” багт тоглож байсан Дакари Жонсон Хятадын сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолтод оролцохоор болжээ.
Америк сагсчин тэрбээр удахгүй эхлэх шинэ улирлын тоглолтод “Qingdao Eagles” багт хүчин зүтгэхээр гэрээ байгуулсан байна. Тус баг ийнхүү хоёр америк тоглогчтой болжээ. Дакари Жонсон нь 1995 онд төрсөн, 2,13 метр өндөртэй тоглогч юм. Тэрбээр 2015 онд “Оклахома Сити Тандер” багт хүчин зүтгэж, НБА-н өнгөрсөн улирлын нэг тоглолтонд талбайд дунджаар 5.2 минут гарч, 1.8 оноо, 1.1 удаа самбараас бөмбөг авалт дундажласан үзүүлэлттэй тогложээ. “Qingdao Eagles” баг америк тоглогч Жонатон Гибсонтой өнгөрсөн улиралд гэрээ байгуулсан билээ. Гибсоны хувьд Хятадын лигийн нэг тоглолтод дунджаар 42 оноо дундажлан авч, багаараа аваргын цом хүртсэн билээ.
“Qingdao Eagles” багт өмнө нь мөн НБА-н од тоглогч Трэйси МакГрэйди 2012-2013 оны улиралд тоглож байсан юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100