Хөдөөг хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав
09-28-2018 15:36
БНХАУ-ын Төрийн зөвлөл, тус улсын Коммунист намын төв хороотой хамтран хөдөө орон нутгийг хөгжүүлэх, тэнд оршин суугаа иргэдийн амьжиргааг дээшлүүлэх төлөвлөгөөг батлан танилцууллаа. Өнгөрсөн онд намын XIX их хурлаар баталсан хөдөөг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2018-2022 он хүртэлх хугацаанд хийх ажил, хэрэгжүүлэх төслийг ийнхүү нарийвчлан боловсруулжээ.
Алслагдмал орон нутагт бизнес, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох зэрэг ажлыг энэ хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөж байгаа аж.