CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Мөс зүсэгч онгоц үүргээ сайн гүйцэтгэжээ

09-28-2018 10:44

 Арктикт судалгаа хийж байсан БНХАУ-ын мөс зүсэгч хөлөг онгоц өчигдөр Шанхай хотноо эргэн ирсэн байна.

 “Цасны луу” нэртэй энэхүү онгоцны ес дэх аялал нь 69 хоног үргэлжилсэн бөгөөд нийт 20 мянга гаруй километр усан зам туулсны 6100 гаруй километр нь мөс байжээ. Судалгааны багийн эрдэмтэн, судлаачид Берингийн тэнгис, Чукотскийн тэнгис, Канадын сав газар болон Арктикийн далайн төв хэсэгт далайн орчин, загасны аж ахуй, экологи, далайн мөс, тээврийн маршрут зэргийг судлан шинжилж, шумбагчаар газар зүйн зураглал хийсэн байна. Мөн Хятадын анхны хүнгүй мөсөн байгууламжийг тэд байгуулсан ба энэ нь өвлийн улиралд Арктикийн далайг судлах ажилд ихээхэн хувь нэмэр оруулах юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100