CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сурагчдыг хутгалан амь насыг нь хороосон этгээдийг цаазаар авчээ

09-28-2018 10:30

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын Шаньси мужийн дунд сургуулийн сурагчид руу хутга барин дайрч, 12 сурагчийг шархадуулан есөн сурагчийн амь насыг бүрэлгэсэн этгээдийн цаазын ялыг лхагва гарагт гүйцэтгэжээ.

 Жао Зевей гэх эр дөрөвдүгээр сарын 27-нд Мижи дүүрэгт байрладаг өөрийн сурч төгссөн дунд сургуулийн орчимд хутга барин танхайрч эргэн тойрондоо явж байсан сурагчдыг ноцтойгоор гэмтээн улмаар амь насыг нь хохироосон хэрэг үйлдсэн аж. Түүнийг долдугаар сард шүүх хуралд байцаан шүүхээс гэм буруутайг нь тогтоон цаазаар авах ял оноосон билээ.

 28 настай тэрбээр хийсэн хэргээ хүлээн давж заалдах хүсэлт гаргахаас татгалзсан учир Ардын дээд шүүхийн шийдвэрийн дагуу хууль ажилтнуудын зохих хяналтан дор түүнийг энэ сарын 27-нд цаазаар авсан байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100