CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Цахим дүрс буюу эможи бизнесийн олон давуу талтай

09-27-2018 14:21

 Хятадад цахим дүрс буюу эможи нь интернэт хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээний нэг болсон ч энэ нь зарим талаараа бизнессийн маш олон давуу талтай болохыг тус салбарын мэргэжилтнүүд анзаарч эхэлжээ.

 Шямэнь хотод төвтэй Стармоли компанийн захирал Лин Дондон өмнө нь Уолт Дисней хүүхэлдэйн баатрууд шиг алдартай дүр төрх бүтээхийг үргэлж мөрөөддөг байсан ч түүний мөрөөдөл биелэхэд тун ойр байгаа аж. Учир нь цахим сүлжээний хэрэглэгчид түүний компанийн зохиосон Руми хулсны баавгай, Моер илбэнх, Ванг өндөг зэрэг хөдөлгөөнт дүрсийг ихээр хэрэглэх болжээ. Эможи гэх цахим дүрсүүд нь олон нийтийн сүлжээ сайтаар хүмүүс хоорондын харилцааг илэрхийлэх гол хэрэгсэл болж байгаа. Хятадын олон нийтийн сүлжээ сайтууд болох Вичат зэргээр интернэт хэрэглэгчид Стармоли компанийн  бүтээсэн 1.4 тэрбум эможи буюу цахим дүрсийг татаж, өөр хоорондоо энэ төрлийн 40 тэрбум дүрсүүдийг илгээдэг байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100