CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

3D хэвлэгчээр нохойн гавал бүтээв

09-26-2018 16:35

Тархины хорт хавдрын улмаас гавлын яс нь гэмтсэн нохойд Канадын мэргэжилтнүүд 3D хэвлэгч машин ашиглан ган гавлын яс бүтээсэн байна. Такс үүлдрийн, одоо есөн настай нохойн тархинд хавдар үүсэн гавлын ясыг нь ноцтой гэмтээсэн оношийг эмч нар тавьсан юм.

Нохойгоо аврахыг хүссэн эздийн захиалгаар энэхүү хиймэл гавлыг бүтээн амьтанд суулгах хагалгааг хийсэн бөгөөд дөрөв цаг үргэлжилсэн мэс ажиллагаа амжилттай болсон гэнэ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100