CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Нисдэг машиныг 2019 онд ашиглалтад оруулна

09-26-2018 16:31

 “Terrafugia” компани нь нисдэг автомашиныхаа захиалгыг авч, 2019 онд гэхэд ашиглалтад оруулахаа албан ёсоор мэдэгдлээ. “Transition” маркийн энэхүү машиныг туршихын тулд тус компани Нью-Хэмпширт хувийн онгоцны буудал түрээслэн авсан байна. БНХАУ-ын “Geely” концернийн харъяа “Terrafugia” компани энэ оны аравдугаар сараас нисдэг машины захиалгаа авч эхэлсэн бөгөөд хоёр хүний суудалтай, залгаа далавчит, түлш болоод цахилгаанаар ажиллах боломжтой, агаарт цагт 160 км хурдлах чадвартай гэж бүтээгдэхүүнийхээ талаар мэдэгдэж буй.

 Нисдэг машины үнийг яг таг тогтоогоогүй ч 300 мянга орчим ам.доллард эргэлдэх төлөвтэйг үйлдвэрлэгчид онцолсон. 2006 онд Америкт байгуулагдсан тус компанийг Хятадын автомашин үйлдвэрлэгч “Geely” концерн худалдан авч, ажилтан ажиллагсад болоод инженерүүдийнх нь тоог нэмэн, нисдэг машин үйлдвэрлэхээр ажиллаж байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100