CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадууд дэлхийн хамгийн өөдрөг үндэстнээр тодров

09-26-2018 14:09

 Хятадууд дэлхийн хамгийн өөдрөг үндэстнээр тодорсон тухай ТАСС агентлаг мэдээлснийг МОНЦАМЭ агентлаг уламжиллаа.

 Санал асуулгыг “Ipsos Group” компани дэлхийн улс үндэстнүүдийн дунд явуулжээ. Хятадуудын 88 хувь нь амьдралыг өөдрөгөөр хардаг болохыг тус судалгааны дүн харуулсан байна. Түүнчлэн  ирээдүйн сайн сайхан байдалд ахмад үеийнхний 85 хувь нь итгэлтэй байхад залуучуудын 90 гаруй хувь нь итгэлтэй байжээ. Мөн судалгаагаар настай хүмүүсийн 78 хувь нь өөрийгөө амьдралын хамгийн баяр баясгалантай хүн гэж үздэг байхад залуучуудын 89 хувь нь мөн ийм бодолтой байсан аж. Судалгаанд Орос, Хятад, Австрали, Бразил, Их Британи, Герман, Энэтхэг, Мексик, АНУ, Франц зэрэг нийт 15 орны 40506 хүнийг хамруулжээ. Хятадууд энэ судалгаанд тэргүүлж байгаа нь анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн онд Хятадууд мөн л хамгийн өөдрөг сэтгэлгээтэй үндэстнээр тодорч байжээ. Тус улсын хүн амын 70 орчим хувь нь ийм бодолтой байгааг өнгөрсөн жил явуулсан санал асуулгын дүн харуулж байжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100