CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Чарли Пут Шанхайд тоглоно

09-25-2018 10:10

 Сүүлийн үед дэлхийн нийт залуусын дунд нэлээд алдар хүндийг олоод буй америкийн залуу дуучин Чарли Пут Хятад улсад анхны аялан тоглолтоо хийхээр болжээ.

 Тэрбээр 10 дугаар сарын 31-нд Шанхай хотын “Мерседес-бенз” цэнгэлдэх хүрээлэнд өөрийн бие даасан уран бүтээлээ анх удаагаа хятад залууст сонордуулахаар төлөвлөжээ. 1991 онд төрсөн Чарли Путыг “See You Again” дуугаар нь олон хүн мэдэх болсон. Тэрбээр энэ удаад өөрийн шинээр гаргах “Voicenotes” цомгийн нэрээр дэлхийг тойрох аялан тоглолтоо нэрлэсэн байна. Аялан тоглолтын хүрээнд Америкийн хотууд, Таиландад зочилсны дараа Хятадын Шанхай болон Хонконгт тоглолтоо хийх аж. Тоглолтын тасалбарыг 380-1580 юаниар борлуулж байгаа юм байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100