CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Цаг үе, үйл явдал

Хуурамч эм үйлдвэрлэгчдийг баривчлав

09-25-2018 14:14

 БНХАУ-ын Шэнжэнь хотод хуурамч эм, бэлдмэл үйлдвэрлэдэг бүлэг хүмүүсийг баривчилж, лабораторийг нь хаасан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Саатуулагдсан таван хүн нууцаар лабортори ажиллуулж, хууль бусаар эм үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг байсан гэнэ.

 200 мянган юанийн өртөг бүхий, өсөлтийн гормоныг дэмжигч, 10 гаруй нэр төрлийн 2000 орчим бэлдмэл, 230 төрлийн эм лабораториос нь илрүүлсэн аж. Мөн Гуанжөү, Синтай хотод ч хуурамчаар эм үйлдвэрлэгчдийг илрүүлэх ажиллагаа өрнөж байгааг хууль сахиулагчид онцолж байна. Хуурамч эмийн зах зээлд жилд дунджаар 20 сая орчим юань эргэлдэж, их хэмжээний ашиг олдог агаад хүний эрүүл мэндэд хохирол учруулж мэдэх, баталгаагүй эм үйлдвэрлэгчдийг илрүүлэх, хариуцлага тооцох ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжсээр буй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100