CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ургацын баяраар 100-гаад сая жуулчин хүлээж авчээ

09-25-2018 10:21

 Хятад улс Ургацын баярын амралтын гурван хоногт 97.9 сая жуулчин хүлээн авсан тухай тус улсын Соёл, аялал жуулчлалын яам мэдэгдлээ.

 Энэхүү гурван өдөрт аялал жуучлалаас 43.5 тэрбум юань буюу 6.34 тэрбум долларын ашиг орлого олсон байна. Жуулчид энэ үеэр эртний уламжлалт зан үйлийг дурсан еэвэн худалдан авч идсэний зэрэгцээ газар газарт болж буй ургац хураалтыг сонирхон шинэ ургацын идээ ундааны дээжээс хүртэцгээжээ. Мөн сар тахих зан үйлийг сонирхон гол мөрөнд гэрэлт зул урсгах зэргээр Хятадын эртнйи соёлтой танилцсан байна. Урагцын баярын үеэр тарвас идэж, еэвэн бэлэглэх нь түгээмэл бөгөөд хүнсний үйлдвэрлэгчид маш олон янзын, амт, хэлбэртэй еэвэнгүүдийг тусгайлан худалдаанд гаргадаг юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100