CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Түргэний машин бэлэглэв

09-25-2018 10:50

 Хятад улс эмнэлгийн хамгийн орчин үеийн төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон яаралтай тусламжийн 50 машиныг Украин улсад бэлэглэв.

 3,5 сая долларын өртөг бүхий энэхүү хандив тусламжийг 2016 онд БНХАУ болон Украины Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд өгч байгаа юм байна. Украин улс тусламжийн машинуудыг 24 бүс нутгийн эрүүл мэндийн төвүүд болон Дотоод хэргийн яамны эмнэлэг, Үндэсний Гвардын эрүүл мэндийн хүрээлэнд ашиглахаар болсон байна. БНХАУ-ын мэргэжилтнүүд уг машин болон дотор нь суурилуулсан төхөөрөмжийн үйл ажиллагааны талаар Украины эрүүл мэндийн ажилтнуудад зааварчилгаа өгч, сургалт явуулжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100