CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Монгол бичгийн цахим хэрэглээгээр өрсөлдөв

09-25-2018 15:27

Энэ сарын 21-22-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны төв Хөххотод Монгол бичгийн цахим хэрэглээний анхдугаар уралдаан болов.
Интернет дэх монгол бичгийн хэрэглээ, гар утасны аппликейшн, эмнэлэг болон боловсролын салбарт туршин нэвтрүүлэх шинэ бүтээлүүд өрсөлдсөнөөс финалын шатанд оюутны, нийгмийн гэсэн хоёр ангиллаар нийт 12 бүтээл шалгаруулан алт, мөнгө, хүрэл медаль хүртээжээ. Тухайлбал, оюутны багийнхнаас Намууны “Монгол хөзөр”, Урьханы “Нүүдэл, Цэцэнбулагийн “Гэгээвч”, Байгуулагчийн “Монгол уншлагын конвертор”, Залгаабаярын “Хүн чулуу”, Соёлцэцэгийн “Монгол хэлний авиа нийлмэлийн систем” зэрэг аппликейшн, программууд шалгарсан бол нийгмийн багаас Одонгоогийн “Малжлын туслагч”, Давшилтын “Онон док”, Илчийн монгол хятад хэлний орчуулгын апп, Бүрэн-Өлзийгийн монгол хятадын эмчилгээний хэрэглээний “Оюут машин хүн”, Ши Лүний монгол хэлний “Суръя”, Баян-Уулын “Хоол захиалга” зэрэг программ хангамжийн шинэ бүтээлүүд шалгарсан байна.  ӨМӨЗО-ны Залуучдын эвлэлийн хороо, Интернэт мэдээ мэдээллийн газар, Хүний нөөц нийгмийн хамгааллын тэнхим Залуу бизнес эрхлэгчдийн холбоо, ӨМӨЗО-ны Цахим технологийн коллеж, мэдээлэл технологийн “Эзэн” компани зэрэг байгууллагаас хамтран зохион байгуулсан тус арга хэмжээг ӨМӨЗО-ны Тариалангийн банк санхүүжүүлэн цом өргөмжлөл гардуулжээ.
Уралдааны анхан шатны шалгаруулалтад 61 бүтээл ирснээс 41-ийг нь шигшин үлдээснээс 12 нь ийнхүү шагналт байранд шалгарсан юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100