CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бохир усны цооногийг цэцэрлэгт хүрээлэн болгон хувиргасан нь

09-21-2018 14:45

 Хятадын Хэбэй мужийн Заочян шяний Хойд нуурын цэцэрлэгт хүрээлэн нь урьд нь олон жилийн турш бохир ус хаях цооног байжээ. Харин өдийгөөс хоёр жилийн өмнө буюу 2016 оноос эхлэн цооногийн газрын гадарга, усны систем гэх мэт байгалийн шинж байдлыг үндэслэн аль болохоор урьдын байдлаар нь хадгалахаар зорьсон байна. Ийн бохир усны цооног байсан газарт жуулчдыг татах газар байгуулж, усны системийн холболт, бичил топограф, үзэмж бүхий суулгац суулгах гэх мэт олон арга хэмжээ авчээ. Ийнхүү эко цэцэрлэгт хүрээлэн байгуулагдан, ногоон байгууламж 76.64 хувьд хүрч, хүмүүсийн амарч, зугаалдаг газар болсон байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100