CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Эцгээ асраагүй хүүхдүүдэд шийтгэл ногдууллаа

09-21-2018 16:02

 БНХАУ-ын Сычуань мужид оршин суудаг эгч дүүст эцэг эхээ асран халамжлахаас татгалзсан хэмээн шийтгэл ногдуулжээ. Дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэйн аав 80 настайдаа бөглүү сууринд ядуу зүдүү нөхцөлд нас нөгчсөн бөгөөд түүний цогцсыг захиргааны ажилтнууд олсон байна. Нас биед хүрсэн, ажил хөдөлмөр эрхлэх чадвартай атлаа эцгээ асран халамжлаагүй хэмээн хүүд нь хоёр жилийн хорих ял, эгч дүүсд нь 12-18 сарын тэнсэн харгалзах ял тус тус оноосон аж.
Хятадын олон нийтийн сүлжээнд болсон явдлын талаар олон хүн хэлэлцэж, өндөр настнуудын нийгмийн халамж, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах талаар онцолж буй бол нөгөө хэсэг нь эцэг эхээ асран халамжлах үүргээ умартсан хүмүүст шийтгэл хүлээлгэх нь зөв гэж үзэж байна.
БНХАУ-ыд насан өндөр, ажил эрхлэх боломжгүй, эрүүл мэндийн байдал муу эцэг, эхээ асран халамжлахаас татгалзах нь хууль бус зүйлд тооцогддог бөгөөд ийм тохиолдолд буруутай этгээдэд тав хүртэлх жилийн хорих ял оноодог.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100