CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Долоон настай охин ээждээ чөмгөө өгч амийг нь аварчээ

09-21-2018 10:38

 Линлин гэх нэртэй долоон настай охин ээждээ ясны чөмгөнөөсөө өгч амь насыг нь аварсан байна.

 Охины ээж дөрвөн сарын өмнөөс ясан дахь чөмгийн дутагдалд орж, энэ төрлийн өвчтэй болсноо оношлуулан мэджээ. Харин амь насаа алдах эрсдэлтэй өвчнөө эдгээхийн тулд өөрийн ясны чөмгийн эд эстэй адил донор олох хэрэгтэй гэдгийг эмч нар хэлсэн байна. Ингээд төрөл садангуудаа шинжилгээнд хамруулан өөртэй нь адил бүтэцтэй ясны чөмөгтэй хүн олдохгүй байв. Харин хамгийн сүүлийн найдвар нь Линлин охин нь байжээ. Охиныг шинжилгээнд хамруулсны дараа нурууны яснаас нь бага зэргийн чөмөг соруулан авахтай зэрэгцэн нөгөө өрөөнд байсан ээжийнх нь бие муудан ухаан алдан унажээ. Харин эмчилгээний дараа сэргэтэл охин нь түүнийг уйлан угтсан байна. Ямартаа ч охин хэрэгтэй үед нь ээждээ тусалж, ясны чөмөгнөөсөө өгсөн бөгөөд одоо ээж нь хоёр сар эмнэлгийн хяналтанд байх юм. Бие нь эрчимтэй сайжирч байгаа ч гэртээ харих хараахан болоогүй байгаа талаар Жэжянь мужийн эмнэлгийн эмч нар хэлжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100