CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын кино жагсаалтыг Хонконг кино тэргүүлэв

09-20-2018 11:35

 Хонконгийн адал явдалт “Л Шуурга” /L Storm/ кино өнгөрсөн долоо хоногт Хятадын кино театруудаар гарсан хамгийн ашиг орлоготой киноны жагсаалтыг тэргүүлжээ.

 Энэ сарын 14-нд анх дэлгэцнээ гарсан уг кино хоёрхон хоногт буюу 16-нд хаасан өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээр Хятадын кино театруудаас 203 сая юанийн орлого олоод байгаа юм. Жагсаалтын хоёрдугаарт Парамонт студийн бүтээл “Биелэгдэшгүй даалгавар-3” кино 169 сая юанийн орлогоор бичигджээ. Энэ кино нь наймдугаар сарын 31-нд Хятадын кино театруудад нээлтээ хийснээс хойш одоогийн байдлаар 1.1 тэрбум юанийн орлого олоод байгаа юм. Жагсаалтын гуравдугаарт адал явдалт төрлийн “Альфа” /Alpha/ кино 104 сая юанийн орлогоор багтсан байна. Харин жагсаалтын дөрөвдүгээрт есдүгээр сарын 14-нөөс дэлгэцнээ гарч, 25 сая юанийн орлого олоод буй Японы уран зөгнөлт film "Destiny: Kamakura Monogatari", тавдугаарт наймдугаар сарын 24-нөөс хойш дэлгэцнээ гарч 823 сая долларын орлого олоод буй "Ant-Man and the Wasp” кино тус тус бичигджээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100