CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хүний эрхийн байгууллагатай хамтын ажиллагаагаа тэлнэ

09-20-2018 14:16

 БНХАУ хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагуудтай цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна. Хүний эрхийн асуудлаарх Бээжингийн хэлэлцүүлгийн үеэр тус улсын коммунист намын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн тэргүүн, улс төрийн товчооны гишүүн Хуан Куньмин энэ тухай мэдэгдлээ.

 Ядуурлыг бууруулах, хүний эрхийг хамгаалах, хүндэтгэхийн төлөө тэмцэж буй олон улсын байгууллагатай хамтран ажилласнаар хүн төрөлхтөний цаашдын хөгжилд ч өөрсдийн хувь нэмрээ оруулж чадна гэж тэрбээр онцолсон байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100