CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тоон технологид 14.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

09-20-2018 14:04

 БНХАУ тоон технологийн салбарт ойрын таван жилийн хугацаанд 100 тэрбум юань буюу 14.6 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэжээ. Тус улсын Хөгжлийн банк Хөгжил, шинэчлэлийн улсын хороотой хамтран орчин үеийн технологийг эдийн засгийн салбартай уялдуулах, өндөр технологийн дэвшлийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

 Бизнес, эдийн засгийн томоохон төслүүдийн үр өгөөж, хамрах хүрээг тэлэхэд технологийн салбарын шинэчлэлийг өргөнөөр ашиглахад энэхүү хамтын ажиллагааны үүрэг оршиж байгаа аж.

 Нөгөө талаас, ухаалаг технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төслүүдийг ч уг хамтын ажиллагааны хүрээнд дэмжиж ажиллахыг зорьж буй. Дашрамд өгүүлэхэд, 2016-2017 онд Хятадын  өндөр технологийн эдийн засгийн эргэлт 20.3 хувиар өсөж, 27.2 их наяд юань буюу 3.9 их наяд ам.доллараар хэмжигдэх болсон байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100