CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Дуньхуаны баянбүрд рүү хурдны галт тэргээр зорчино

09-19-2018 14:52

БНХАУ-ын Ганьсу мужийн Дуньхуан баянбүрдийг мужийн төв Ланжөү хоттой холбосон хурдан галт тэрэгний зам тун удахгүй ашиглалтанд орох нь. Байгалийн үзэсгэлэн, хавирган саран хэлбэрт нуураараа алдарт Дуньхуаны баянбүрд нь аялал жуулчлалын чухал бүсэд тооцогддог бөгөөд дэд бүтцийг нь сайжруулах зайлшгүй хэрэгцээт газруудын нэг билээ.
Хурдан галт тэрэгний зам ашиглалтанд орсноор жуулчид, зорчигчид Ланжөү хотоос найман цагийн хугацаанд баянбүрд рүү очих бөгөөд тасалбар нь 324-518 юанийн үнэтэй байх юм.
Эртний торгоны замын нэг чухал цэг, одоогийн аялал жуулчлалын бүс гэдгээрээ алдартай энэхүү баянбүрд рүү өнгөрсөн оны байдлаар есөн сая орчим жуулчин очиж, үзэж сонирхсон байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100